9 сартай амьгүй ураг нийтийн байрны жорлонгоос олджээ
Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 26-ны өдрийн 12:46 цагт ОБГ-т ирсэн байна.
Үүн дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй 9 сартай ураг 2 метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллаж амьгүй болсон ургийг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.