Тээвэрийн цагдаагийн албан хаагчийг МАШИНААРАА МӨРГӨӨД зугтсан этгээд 2,96 хувийн согтолттой байжээ

1-р сарын 29, 2025 - 11:21
1 өдрийн өмнө
 0  56
Тээвэрийн цагдаагийн албан хаагчийг МАШИНААРАА  МӨРГӨӨД зугтсан этгээд  2,96 хувийн согтолттой байжээ

Машины жолооч шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтаж буй бичлэг цацагдсан. Уг этгээдийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл өглөө. Тодруулбал, "Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээдийг Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудлаас олж саатуулсан. Түүнийг зочид буудлаас олж саатуулахад 2,96 хувийн согтолттой байжээ.

Машиныг нь саатуулсан. Мөргүүлсэн албан хаагчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, гэмтлийн зэргийг тогтоолгохоор ажиллаж байна" гэлээ.

Share:
56

like

dislike

love

funny

angry

sad

wow