25 тэрбум төгрөгийг хохирогчид сүлжээний аппд алдсан байна

1-р сарын 27, 2023 - 09:47
2 жил өмнө
 0  19
25 тэрбум төгрөгийг хохирогчид сүлжээний аппд алдсан байна

“Бэлтэс мөрөн”, “Жи тайм” зэрэг цахим залилангийн мэдээллүүд ил болсон ч иргэд өөр нэг сүлжээнд дахин итгэж, мөнгөө алдах эрсдэл учирсаар байна. Үүний жишээ бол “FT Group” гэх сүлжээ юм. Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрчээ. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Бид хэчнээн хүн залилуулж, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч эхэлсэн байна. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй” гэж мэдээлэв.“FT Group” сүлжээнд монголчууд нэгдсэн нь үнэн бөгөөд албан бус мэдээллээр 25 тэрбум төгрөгийг хохирогчид алдсан байна. Хохирогчдын цахим хуудаст бичсэн мэдээллээс харвал, иргэд багадаа 5-10 доллараар элсч, өөрийн бүртгэл доороо хүмүүсийг нэмж, түүнээсээ тодорхой хувийн ашиг авах хэлбэрээр явдаг  танил системээр явжээ. Эхний удаад элссэн хүмүүс ашгаа авснаар дараагийн хүмүүст итгэл төрж, өөр хүмүүсийг уг сүлжээндээ нэгтгэсэн байна. Энэ мэтчилэн тус залилангийн хүрээ тэлж, хүмүүсийн сонирхлыг татаж байгаад устсан болохыг иргэд бичжээ. Тиймээс хохирогчид цахим хуудаст бүлэг үүсгэж, хохирогчдын гарын үсгийг цуглуулан, өргөдөл гомдлыг нэгтгэж, цагдаагийн байгууллагад хандаж эхэлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас “FT Group” сүлжээнд нэгдсэн хүмүүс шилжүүлсэн мөнгөө царцаах боломжтой эсэх талаар асуусаар байгаа аж. Тус гадаад данс руу нэгэнт мөнгөө илгээсэн бол царцааж, эргүүлж авах үйлчилгээ хийх боломжгүй байдаг байна.FT Group” гэх хайлтыг Монгол Улсаас Google дээр хамгийн их хайж буй бөгөөд энэ цахим бизнесийн хохирогчдын ихэнх нь монголчууд байх боломжтой. Гэхдээ одоогоор 400 гаруй мянган хүний хэд нь монгол  хүн гэдгийг тогтоогоогүй байгаа аж. Мөн Монгол Улсаас гадна Танзани, Нигер, Өмнөх Африк гэх улсад энэ групп залилан дэлгэрчээ. Уг цахим залилан Монголд өнгөрсөн оны наймдугаар сард нэвтэрсэн бөгөөд 11-12 дугаар сард хандах хүмүүсийн тоо өсчээ.Уг залилан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн Санхүүгийн зохицуулах хороонд огт бүртгэлгүй, буух эзэнгүй, буцах хаяггүй, эзэн холбогдогч тодорхой бус байгаа аж.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow