12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгыг шүүх хурал Дорноговь аймагт өнөөдөр болно

3-р сарын 29, 2024 - 07:14
9 сарын өмнө
 0  34
12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгыг шүүх хурал Дорноговь аймагт өнөөдөр болно

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин өнгөрсөн аравдугаар сард сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, хээр аваачиж амийг нь санаатай хөнөөсөн түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болно. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 19-ны өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг маргааш буюу гуравдугаар сарын 29-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна. Прокуророос Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм. 

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow