11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна
Дүнжингарав орчимд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Өчигдөр оройноос эхлэн 207 оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Одоогийн байдлаар 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон гэсэн мэдээлэл байна. 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна. Хуулийн байгууллага албан ёсны дүгнэлтээ гаргасны дараа дагалдах гэм хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдгийг НОК судалж байна. Галд өртсөн байшингуудад дүгнэлт хийж, цаашид хүн амьдрахад эрсдэлтэй эсэхийг тодорхойлно. Ослын улмаас 28 машин шатсан” гэсэн мэдээллийг өглөө.