Эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлахыг хориглоно
Энэ сарын 1-нээс Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу хэрэгжиж эхэлж буй эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар эмийн зар сурталчилгааг явуулж болох аж.
Ингэхдээ цахим орчноор эмийн сурталчилгаа явуулах, үр дүн нь бусад эмээс илүү, хямд зэргээр сурталчлахыг хориглоно гэж заажээ.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авахыг хориглож байгаа юм байна.
Мөн эмийг ховор, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан, хямд үнэтэй гэж мөн худалдан авалт, борлуулалтад урамшуулал олгох, үнийн хямдрал үзүүлэх талаар нийтэд чиглэн сурталчлах, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлахыг хориглоно гэж заажээ.