БНСУ-ын виз олголтын хугацааг бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг нэмэгдүүлжээ

10-р сарын 3, 2024 - 12:03
3 сарын өмнө
 0  14
БНСУ-ын виз олголтын хугацааг  бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг  нэмэгдүүлжээ

БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 4000 болгон нэмэгдүүлснээ мэдэгдэв гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудастаа мэдээлэв. Тэрбээр "Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна.

Бүлгийн гишүүд Солонгосын анхны хаант улс болох эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтанд бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр, Элчин сайд Чой Жин Вон, Элчин сайдын зөвлөх Кан Хёнчоль нар оролцов.

Энэ үеэр Элчин сайд Чой Жин Вон  “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, 2 улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” талаар онцложээ.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow